Рио Тинтогийн үүсгэсэн асар олон тэрбум долларын өрөнд БИДНИЙ БАЯЛАГ өдөр шөнөгүй урссаар байна…

OT-Chart1

Оюутолгойн баялгийг түүхийгээр нь үнэлэхэд 300-400 тэрбум доллар гэсэн тооцоо бий. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх хангалттай их баялаг буюу энэ их бололцоон дээр бид толгойгоо зөв ажиллуулвал богино хугацаанд улсын дайтай улс болох боломж байгаа юм.comparison of rights1

Мэдээж хэрэг Рио Тинто тэргүүтэй гадныхан монголчуудтай байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа. 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр С.Баярын Засгийн газрын байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэсэн хоёр гэрээний “ач”-аар 2013 оноос хойш зэс, алт, мөнгө зэргээс бүрдсэн 10 орчим тэрбум долларын баялаг өнгөрсөн 5 жилийн турш монголчуудыг мэдээ ч үгүй байхад гадагшилжээ. Хамгийн гол нь ирэх жилүүдэд, ялангуяа далд уурхай бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэх үед гарах баялгийн тоо 4 дахин өснө. Одоогийн байдлаар жилд 2 тэрбум долларын баялаг гарч байгаа бол цаашид нэг жилд 10 тэрбум доллар болж өсөх юм.

Монголын асар их баялгийг гадныханд ийнхүү найр тавих үндэслэл болсон ХОЁР ГЭРЭЭ бий. Харин “Оюутолгойн гэрээ” нэртэй ямар нэгэн бичиг баримт байхгүй гэдгийг энэ дашрамд тэмдэглэх нь зүйтэй.

Нэг. Хөрөнгө оруулалтын гэрээний (ХОГ) дагуу монголчууд баялгийн эзний бүх эрхээ Рио Тинто компанид шилжүүлсэн юм. Хэдий хэмжээг олборлох, хадгалах, худалдах, борлуулсан орлогоо хэрхэн зарцуулах гэх мэт ЭЗНИЙ ЭДЛЭХ БҮХ ЭРХЭЭ гадныханд найр тавин өгсөн гэрээ бол ХОГ юм. Энэ тухай дараагийн нийтлэлээр өгүүлнэ. (Алдсан эрхээ хүснэгтээс харна уу)

Хоёр. Дээрхээс ноцтой үр дагавартай дараагийн гэрээ нь “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэгч юм. Тиймээс энэ удаа энэхүү “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-гээр монголчууд хэрхэн хохирч байгааг товчлон танилцуулах зорилго тавилаа. 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”, энэ гэрээг засварласан 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэрээний үр дүнд бидний асар их энэ баялаг санхүүгийн мөнгө хүүлэлтийн хийсвэр тооцоогоор цаг минут тутам гадагш сул урсаж байгааг бодохоор дотор харламаар…

Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь 66% эзэмшигч гадныхан, 34% эзэмшигч монголчуудын хоорон дахь хувь эзэмшил, санхүүжилт, ашиг хуваарилалт зэрэг бүхий л харилцааг зохицуулах зорилготой байгуулагдсан бөгөөд манай талаас “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Энэбиш гарын үсэг зуржээ. Оюутолгойн гэрээг өөрчлөх нь битгий хэл энэ тухай ярьж ч болохгүй гэж сурталддаг гадныхан өөрсдөө хүсвэл гэрээг дуртай цагтаа өөрчилж болдгийг 2011 оны 6 дугаар сард харуулсан юм. Энэхүү шинэ гэрээний дагуу Оюутолгой ХХК гэсэн Монгол улсын аж ахуйн нэгж өрөнд баригдаж, өтөнд идэгдэж байна. Учруулж буй хохирол үүсгэсэн өрийг тооцоолон гаргасан (ойролцоо) ба нэгдсэн дүнг доорх хүснэгтэд үзүүлэв.hohirol

ДЭЛГЭРЭНГҮЙ ТООЦООГ ХАРАХ

tootsoo

Гурав. Гарын үсэг зурагдсан даруйдаа Монгол улсыг 10 тэрбум доллараар хохироосон, цаашид бүр ч ихээр хохироох бас нэгэн харамсмаар бичиг баримт бол монголчууд “Дубайн гэрээ” нэрээр мэдэх болсон “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ба санхүүжилтийн төлөвлөгөө” юм. Энэ тохиролцооны үр дүнд Рио Тинто өмнө үүсгэсэн өр зээлийн 4.4 тэрбум долларыг Оюутолгой ХХК-иас авч, тус компанийг олон улсын 20 банк санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьсан байна. Энэ бичиг баримтад гарын үсэг зурсан монголчууд Дубайд зөвхөн англи хувилбар дээр нь гарын үсэг зурснаа дэлхий даяар сүржигнэн зарласан билээ. Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гарын үсэг зурсан “гэрээгээ” Ч.Сайханбилэг Дубайгаас ирсэн хойноо монгол руу орчуулсан юм.

OT-Chart2

Оюутолгой төсөл, Рио Тинто говь цөлд асар том бүтээн байгуулалт хийж, монголчуудыг ажиллуулж, гайхамшгийг бүтээсэн нь үнэн мэт боловч бүх бүтээн байгуулалтын 90 хувь нь өрөөр бүтээгдсэн гэдгийг Оюутолгой ХХК-ийн тайлан, балансаас харж болно. Энд жишээ болгож 2011 – 2014 оны санхүүгийн тайлан балансыг харуулав. Бизнесийн сонгодог утгаар бол Оюутолгой компани аль хэдийн дампуурлаа зарласан байх ёстой!

balance2011-2014

Дээрх гэрээнүүдийн, ялангуяа 2011 онд өөрчлөлт оруулсан ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭ гэгчийн үйлчлэлийг нэн даруй зогсоохоос өөр Рио Тинтод асар их ашиг өгч буй санхүүгийн луйврын “машин”-ыг хазаарлах арга байхгүй юм!